Компанийн танилцуулга

Манай компани анх 1992 оноос “Макс Групп”-ын импорт, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн ууган бизнес нэгжүүдийн нэг юм. 2013 оноос эхлэн “Макс Эксим” ХХК болон бие даасан импорт, борлуулалт, түгээлтийн мэргэшсэн аж ахуйн нэгжийн зохион байгуулалтад орсон билээ.

Бид Чех, Польш, Франц, Герман, Австрали, Итали, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын дэлхийд чанар, нэр хүндээрээ танил болсон 150 гаруй нэр төрлийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, шар айраг, дарс, чихэр, жигнэмгийн нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг импортлон Монгол Улсынхаа өнцөг булан бүрд хэрэглэгч, харилцагчдадаа түгээн борлуулсаар байна. 

Манай компанийн чадварлаг, мэргэшсэн хамт олон зах худалдаа, бөөний төв, сүлжээ супермаркет, 21 аймгийн гэрээт харилцагчид, ХОРЕКА зэрэг сувгуудын 6000 гаран харилцагч нараар дамжуулан хэрэглэгчдэдээ хамгийн боломжит үнээр, дэлхийн өндөр чанарын импортын бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй хүргэж байна.

 
      

Брэнд Бүтээгдэхүүн

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC