Inter Wine
1998 оноос хойш “Макс Эксим” ХХК нь дарсны эх орон Франц улсын томоохон дарс үйлдвэрлэгчдийн дарсыг EUROWINE брэнд нэрийн дор Монголынхоо хэрэглэгчдэд зориулан импортлож эхэлсэн билээ.Одоогоор бид Францын №1 дарс нийлүүлэгч GCF групп болон FDL компаниудтай хамтран ажиллаж Францын хамгийн шилдэг усан үзмийн дээд зэрэглэлийн сортын дарснуудыг хэрэглэгч та бүхэндээ хүргэж байгаадаа туйлын сэтгэл хaнгaлуун байна.
Дарсны 5 төрлийн сорт
Манай оронд зочид буудал, зоогийн газрын үйдвэрлэл, үйлчилгээ хөгжөөд хагас зууныг үзээд байгаа билээ. Хэдийгээр энэ урт удаан хугацаанд хөгжсөн ч хэрэглэгчдийн зөв зохистой хэрэглээ нь тухайн хүнд дутагдалтай байгаа байсан билээ. 1990-д оноос хойш зоогийн газрын үйлчилгээтэй бүх төрлийн жижиг дунд том хэмжээгээр үйл ажиллагаа явуулж тэдгээрт таарсан мэдэх мэдэхгүй дарсыг борлуулж байсан нь одоо ард хоцрогдож дэлхийн хэмжээний томоохон брэнд болсон амт чанартай сайн дарсыг зарж борлуулж түүгээр үйлчилж чадаж байгаа нь маш сайшаалтай байна. Тиймээс дэлхий дээрх 5 том төлөөлөл болсон дарсны төрлийг зөөгч үйлчилгээний ажилтнуудад танилцуулахад.
Дарсны 5 төрлийн сорт
Манай оронд зочид буудал, зоогийн газрын үйдвэрлэл, үйлчилгээ хөгжөөд хагас зууныг үзээд байгаа билээ. Хэдийгээр энэ урт удаан хугацаанд хөгжсөн ч хэрэглэгчдийн зөв зохистой хэрэглээ нь тухайн хүнд дутагдалтай байгаа байсан билээ. 1990-д оноос хойш зоогийн газрын үйлчилгээтэй бүх төрлийн жижиг дунд том хэмжээгээр үйл ажиллагаа явуулж тэдгээрт таарсан мэдэх мэдэхгүй дарсыг борлуулж байсан нь одоо ард хоцрогдож дэлхийн хэмжээний томоохон брэнд болсон амт чанартай сайн дарсыг зарж борлуулж түүгээр үйлчилж чадаж байгаа нь маш сайшаалтай байна. Тиймээс дэлхий дээрх 5 том төлөөлөл болсон дарсны төрлийг зөөгч үйлчилгээний ажилтнуудад танилцуулахад.
CABERNET SAUVIGNON

Дарсан дарс нэлээд хатуу байдаг. Тиймээс хөнгөн хоолны дараа уухад зохимжгүй. Махан хоол - шүүрхий бифштекс, хурганы жигнэсэн мах, цөцгийн сүмстэй хоол, түүнчлэн хар шоколадтай зуушинд тохиромжтой. Шинэхэн Каберне Совиньоныг гахай, тугал, ангийн шувууны мах, улаан лоолийн сүмс, тослог биш бяслагтай уухад илүү тохирно.
SHIRAZ & SYRAH

Эдгээр дарс бүгд Шираз нэр төрөл боловч бие биенээсээ нэлээд өөр үнэр амттай. Шираз төрлийн дарснуудыг нэг ижил усан үзмээр үйлдвэрлэдэг нэг нь нөгөөтэйгөө адилгүй үнэр амттай байдгаараа гайхамшигтай. Дарсны амт, үнэр, чанарт зөвхөн усан үзмийн төрөл нөлөөлдөг төдийгүй, эсгэх арга, байгалийн уур амьсгал, бүр усан үзмийг тарьж, ургуулсан хөрс нөлөөлдөг байна. Иймээс Ширазыг үйлдвэрлэгч тус бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй амт, онцгой чанартай байдаг. Шираз төрлийн дарснуудын дийлэнхийг мах эсвэл ангийн шувууны мах, түүнчлэн тослог бяслагтай хоолонд барьдаг. Тиймээс та пицца захиалах гэж байгаа бол Шираз хоолны тань гайхалтай даруулга болж, махны амтыг тодотгоно.
GEWURZTRAMINER

CHARDONNAY

Шардоннэгийн зах зээл хамгийн тогтвортой тооцогддог бөгөөд энэ дарс өнөөдөр ч эрэлт ихтэй хэвээр байна. Ийм лонх дарсны үнэ 8-17 долларын хооронд хэлбэлздэг ч, танд энэ төрлийн маш үнэтэй дарс ч тааралдаж магадгүй юм. Сайхан амттай Шардоннээс лийр, алим, нимбэг, тоор, жүржийн холимогтой тослог мод амтагдана. Тиймээс Шардоннэг ангийн шувуу, гахайн мах, далайн бүтээгдэхүүн орсон хоолонд барьж болно.
MERLOT

Шираз, Каберне Совиньонтой харьцуулашгүй. Мерло нялуундуу, нэрс, интоор, үхрийн нүд, чавганаас гадна хар перец, амуу соёлж, бүр ванилийн амт мэдрэгдэнэ. Зарим амтлагч ногоон перец, чидун жимсний амт ч мэдэрдэг байна. Энэ дарсны нарийн ялгаагаар баян амт Каберне Совиньонд байхгүй юм. Дарс эсгэсэн хэмжээнээсээ хамаарч нарсны холтос, ваниль, утааны амттай, эдгээр нь хэрэв дарс чанартай бол усан үзмийн цэвэр шүүстэй яг адил байдаг. Модны амт илэрхий давамгайлсан бол үйлдвэрлэгч тийм ч чанартай бус усан үзэм авч, дарсан царс торхны амтаар жинхэнэ амтыг дарахыг оролдсон гэсэн үг юм.
Мерло хуурай дарс учир энгийн хоол хүнстэй сайхан зохицоно. Тодруул гэвэл загасны махан хоолтой амт нь илүү зохицно. Бас тугалын мах, итали хиам, шарсан хурганы мах, жимсний сүмстэй нугас, яргай, туна, шош, ногоотой ястай махан хуурга, Гауда, Чеддер зэрэг хагас хатуу бяслагтай уухад зохимжтой. Бид танд хамгийн алдартай улаан, цагаан дарснаас танилцууллаа. Одоо таны сонгох ээлж. Уусан дарс тань танд үнэр, амтын нууцаа дэлгэнэ. Энэ гайхалтай ундаа таны таашаалд бүрэн нийцнэ биз ээ.
Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC