Компанийн танилцуулга

Манай компани анх 1992 оноос “Макс Импекс” ХХКомпанийн импорт, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Макс Групп”-ын ууган бизнес нэгжүүдийн нэг юм. 2013 оны 03 сараас эхлэн “Макс Эксим” ХХК болон бие даасан импорт, борлуулалт, түгээлтийн мэргэшсэн аж ахуйн нэгжийн зохион байгуулалтад орсон билээ.

Бид Чех, Польш, Франц, Герман, ОХУ, Бельги,  Итали, Латви, Солонгос, Тайланд зэрэг орнуудын дэлхийд чанар, нэр хүндээрээ танил болсон 300 гаран нэр төрлийн хүнсний, хувийн ариун цэврийн болон гэр ахуйн бүтээгдэхүүнийг импортлон Монгол улсынхаа өнцөг булан бүрт буй хэрэглэгч, харилцагчиддаа хүргэсээр байна.

Бид 80 гаруй чадварлаг, мэргэшсэн ажилтнуудынхаа хүчээр Зах, бөөний төв, Сүлжээ супермаркет, хөдөө орон нутаг, Horeca, байгууллага зэрэг сувгуудын 3000 гаран харилцагч нараараа дамжуулан хэрэглэгчиддээ хамгийн боломжит үнээр хамгийн өндөр чанарын импортын бараа бүтээгдэхүүнийг хүргэж байна.
 

АЛСЫН ХАРАА
Бид өргөн хэрэглээний барааны зах зээлд тэргүүлэгч компани байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Өндөр бүтээмжтэй, чадварлаг хамт олны хөдөлмөрөөр харилцагч бүрийн үнэ цэнэтэй түнш болж, өрх бүрийн хэрэгцээг хангасан бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэж, салбартаа манлайлна. 

ҮНЭТ ЗҮЙЛС
  • Багийн ажиллагаа
  • Шударга, зарчимч чанар
  • Хариуцлагатай байдал
  • Мэргэжлийн өндөр ур чадвар
  • Хурд
  • Бүтээлч сэтгэлгээ

Брэнд Бүтээгдэхүүн

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC