Budweiser Budvar

​​Budweiser Premium Lager буюу бидний нэрлэж заншсанаар Шар Будвайзер нь 300 метрийн гүний цэнгэг ус, cааз сортын эсгэгчээр 90 хоногийн турш боловсруулдаг 800 жилийн түүхтэй бүтээгдэхүүн бөгөөд шар айрганд дурлагсдад зориулсан ундаа юм.
Юуны түрүүнд гайхам алтлаг шар өнгө ба өтгөн цагаан хөөс нь таны анхаарлыг татах бөгөөд зөрөг цэцгийн цоргим үнэр, хүйтэн шилний сэрүү татахыг мэдэрч дунд зэргийн гашуун сайхан амтыг амталснаар насан туршдаа мартахааргүй болно.

Budweiser Premium Dark Lager буюу хар шар айраг нь Будвайзерийн нэр төрөлд 2004 онд шинээр орж ирсэн бөгөөд маш нарийн сонгогдсон зөрөг цэцгийн толгой, Моравын соёолж, 300 метрийн гүний цэнгэг ус зэрэг үндсэн найрлагаас гадна өнгө амт оруулах Мюнхений арвай, карамель, хуурсан арвай гэсэн гурван төрлийн найрлагатай.
 
Будвайзер шар айргийг 800 жилийн түүхтэй 300 метрийн гүнээс гаргаж авсан булгийн цэвэр усаар нэрдэг бөгөөд энэ нь шар айрагны гайхам амтыг гаргаж өгдөг.
Будвайзер шар айрганд орж буй аpвайн соёолжийг Чехийн моривын буудайнаас гаргаж авдаг бөгөөд энэ нь шар айрагны тэрхүү алтан шаргал өнгийг гаргаж өгдөг.
Зөрөг цэцэг бол бүхий л шар айрагны гол амь нь билээ. Тийм учраас Будвайзер шар айрганд зөвхөн дээд зэрэглэлийн саазын эм зөрөг цэцгийг ашигладаг. Тиймээс дээд зэргийн зөөлөн амтыг агуулж байдаг.
http://www.budejovickybudvar.cz

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC