Pasta Riscossa

Италийн №1 Гоймонгийн түүх
1902 онд Леонардо Мастромауро гэх залуухан эр өөрийнхөө бизнес санааг Рискосса хэмээн нэрлэснээр энэ түүх эхэлжээ. Рискосса гэдэг нь Сэргэн мандалт гэсэн утгатай итали үг. Леонардогийн санаа нь дэлхий дээрх хамгийн сайн итали гоймонг үйлдвэрлэх байсан бөгөөд тэр энэ зорилтоо уйгагүй хөдөлмөрийн дүнд амжилттай биелүүлсэн юм. 1950 онд Рискосса өдөрт 3-10 тонн гоймон хийдэг байсан бол 1955 онд өдөрт 30тонн, 1971 онд өдөрт 50тонн гоймон үйлдвэрлэдэг болжээ. Одоо бол Рискосса дэлхийн хэмжээний компани юм. Энд дэлхий дээр байдаг бараг бүх төрлийн гоймонг үйлдвэрлэдэг.

100 гаруй жилийн түүхтэй энэ үйлдвэрээрээ Итали улс их бахархадаг бөгөөд энэ үйлдвэр нь тус салбартаа одоог хүртэл тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг юм. 
Riscossa гоймонг гурил, тос, улаан лооль, будаа, цэвэршүүлсэн ус гэх байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэдэг ба ICEA буюу байгалийн цэвэр бүтээгдэхүүн сертификатыг хүртсэн байна. Ганц л удаа чанахад та яагаад алдарт гэснийг нь ойлгох болно. Бат бэх уян хатан, ус даах чадвар маш өндөртэй энэ гоймонг та хоолондоо хэрэглэснээр жинхэнэ Итали Паста ямар байдгийг мэдрэх болно. 
Та энэхүү бүтээгдэхүүнийг Дэлхийн аль ч улс орноос авах боломжтой юм. 
Бид ямар ч бүтээгдэхүүнийг чанартай үйлдвэрлэхэд түүхий эд бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр очих бүх шат дамжлага өндөр хяналт шинжилгээнд явагддаг. Ингэснээр бид хэрэглэгчдийнхээ итгэлийг олох тэдэнд илүү найдвартай бүтээгдэхүүн хүргэх нь бидний бас нэгэн зорилт юм 
Мөн ISO 9001, ISO 14001 зэрэг олон улсын чанарын хяналтын системүүдийг хангаж ажилладаг.

Жинхэнэ итали гоймон таны гал тогоонд
Riscossa нь 20-р зууны эхээр буюу 1902 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй ба тус салбартаа одоог хүртэл тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг юм.
Эрүүл амьдрахад нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг бол эрүүл хүнс юм. Тус үйлдвэр ч энэ бодлогыг баримталж үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс энэ гоймон ч бас үүнд зориулагдсан бүтээгдэхүүний нэг юм.
  
100 гаруй жилийн түүхтэй энэ үйлдвэр нь Итали улсын бахархал, үнэлшгүй өмч юм.
Riscossa нь байгаль орчныг хамгаалах мөн байгалийн нөөцийг зөв зохистой хэрэглэх тал дээр анхаарч ажилладаг. Riscossa нь үйлдвэрээс гарч байгаа хог хаягдалыг багасгах ажлыг явуулдаг. Эко системийн тэнцвэртэй байдлыг дэмжих дараах үйл ажиллагааг хийж байна.
-    Сав баглаанд орох материалын тоо хэмжээг бууруулах мөн оновчтой савалгааны хэлбэр хэрэглэх
-    Эрчим хүчний хэрэглээг багасгах /бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесийн үед гарах эрчим хүч хэмнэх/
-    Байгалийн эрчим хүчийг ашиглах
-    Хог хаягдлын зүй зохистой менежментийг удирдан явуулдаг

RISCOSSA - 100 гаруй жил Итали хоолны амтыг тодорхойлж байна
 

http://www.riscossa.it

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC