Үндэсний бүтээн байгуулагч
Илүү сайхан Монголын төлөө

Макс Групп нь анх 1992 онд импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө улс орондоо татвар төлөлт, хөрөнгө оруулалт, топ ажил олгогч зэрэг үзүүлэлтээр бизнесийн салбарт тэргүүлэгч үндэсний бүтээн байгуулагч Групп болоод байна. Бид эдийн засгийн хувьд хараат бус тогтвортой улс орныг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан эх орондоо дэд бүтэц, барилга угсралт, автозамын бүтээн байгуулалт, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд нийцүүлэн салбар бүртээ томоохон инновац шинэчлэлийг тасралтгүй хийж, бизнесийн бүхий л талбарт шударга ёс зүйтэй ХҮН ТӨВТЭЙ байх зарчмыг баримтлан “Илүү сайхан Монголыг бүтээхийн төлөө” 2032 он гэхэд ДНБ-ийг 5%-ийг дангаар хангах том зорилттой ажиллаж байна.


Нийгэм, байгаль орчны өмнө хүлээсэн чин үнэнч хариуцлага.
Бүх оролцогч талуудтай тэгш, нээлттэй харилцаа.
Илүү сайхан Монголыг нэгдмэл хүчээр хамтдаа бүтээнэ.