Энэтхэгийн жигнэмэгийн үйлдвэрийн томоохон төлөөллүүд монголд айлчлан ирлээ.
Өдгөөгөөс 30 жилийн өмнө өнөөдрийн 3000 гаруй ажиллагсадтай зургаан чиглэлд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй "МАКС ГРУПП" болох эхлэлийг тавьсан билээ. Энэхүү түүхийг үргэлжлүүлэн яваа Макс группын охин компани "МАКС ЭКСИМ" ХХК нь 2013 оноос эхлэн “Макс Эксим” ХХК болон бие даасан импорт, борлуулалтын чиглэлээр бизнесээ өргөтгөн тэлсэн "МАКС ГРУПП"-ийн ууган бизнес нэгжүүдийн нэг юм. Энэ жил Макс Группын 30 жилийн баярт ой тохиож буйд Энэтхэг улсын №1 брэнд өдгөө 93 жилийн түүхтэй, 60,000 гаруй ажилчидтай PARLE PRODUCT-ийн төлөөллүүд энэхүү тэмдэглэлт үйл ажиллагаанд баяр хүргэхээр монголд зочлон ирлээ.

Амт чанараараа жигнэмэгт дурлагчдын хайртай амт болж чадсан Parle брэндийг МАКС ЭКСИМ ХХК нь 2018 оноос эхлэн зах зээлд нийлүүлж одоог хүртэл жигнэмгийн зах зээлд монголдоо амжилттай нийлүүлж байна. Чех, Польш, Франц, Герман, Австрали, Бельги, Итали, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын дэлхийд чанар, нэр хүндээрээ танил болсон 150 гаруй нэр төрлийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, шар айраг, дарс болон гэр ахуйн бүтээгдэхүүнүүдийг импортлон Монгол улсынхаа өнцөг булан бүрд хэрэглэгч, харилцагчдадаа түгээн дэлхийн чанарыг монголдоо түгээж яваа компани юм.
Түүнчлэн Parle брэнд нь ЕБС-ийн сурагчдад зориулан жил бүр “Онц сурагч” аяныг зохион байгуулдаг нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй томоохон нөлөө бүхий ажлуудын нэг хэсэг гэж хэлж болно.
Тодруулбал: Өнгөрөгч 4 сард зохион байгуулсан Чанартай боловсролыг дэмжих зорилготой Онц сурагч аяны хүрээнд "ОНЦООС ОНЦГОЙР" уриан дор Улаанбаатар хотын 9 дүүргийн 5000 гаруй сурагчдын хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх аяныг мэргэжлийн сургагч багш, сэтгэл зүйчдийн хамтаар "Даймонд Майнд" хүүхэд хөгжлийн академитай хамтран нийслэлийн 141-р сургууль, 32-р сургууль, 60-р сургууль, 5-р сургууль, 40-р сургуулийн 4000 гаруй сурагчдын хувь хөгжилд дэмжлэг үзүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болон анги хамт олны уур амьсгалыг сайжруулах, өөрийгөө болон бусдыг сошиал орчны нөлөөллөөс хамгаалах зэрэг нас насны онцлогт тохирсон сэдвээр аяныг санаачлан зохион байгуулсан байна.
Монголын залуу үеийнхэнд тэр тусмаа хүүхэд залуучуудын хайртай бүтээгдэхүүн болж үргэлж хэрэглээндээ байлгадаг үнэнч хэрэглэгч нартаа баярлалаа хэмээн талархлын үгсийг мөн илгээлээ. Одоогоор Parle брэнд төрлүүдээ улам нэмж олон амтат, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсээр байгаа юм.