Дарсны хэрэглээ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаархи дэлхийн эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтэнгүүдийн судалгаа, дүгнэлт дээр тулгуурласан мэдээллийг хүргэе.
Зүрхний эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэнгүүдийн олон судалгаагаар дарсны зохистой хэрэглээ нь хүний зүрхний үйл ажиллагаанд сайн болохыг тогтоосон байдаг. Цус харвалт, зүрхний шигдээс болон цусан дахь холесторины хэмжээг багасгахад ихээхэн үр дүнтэй байгааг судалгааны үр дүнд батлагдсан байна. Улаан дарс тогтмол зохистой хэмжээнд хэрэглэснээр эдгээр эрсдлийг бууруулдаг байна.
Цусны өтгөрөлтийг багасгаж, залуужуулах
Дарсны хэрэглээний бас нэгэн давуу тал бол цусны өтгөрөлтийг багасгаж, залуужуулдагт оршдог. Үүний нууц нь улаан дарсанд байдаг антиоксидантын үр нөлөө юм.
Илүүдэл жингийн эсрэг үйлчилгээ
Улаан дарсны байнгын зохистой хэрэглээ нь иүлүүдэл жингийн эсрэг найдвартай тэмцэхэд тус болдог нь улаан болон цагаан дарсыг бага багаар хэрэглэдэг хүмүүсийг шар айраг уудаг болон огт дарс хэрэглэдэгүй хүмүүстэй харьцуулсан судалгаагаар батлагдсан байна. Гэхдээ дарсыг ихээр хэтрүүлэн хэрэглэх нь эргээд жингийн эсрэг тэмцэх бус илүүдэл жин бий болгоход нөлөөлж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм.