Wesergold

“Макс Эксим” ХХК нь 2016 онд Европын орнуудад жүүсний борлуулалтаараа тэргүүлдэг Герман улсын “Riha group”-тэй хамтран ажиллах албан ёсны гэрээг байгуулан “‎WeserGold‬” брэндийн жүүсийг Монголын зах зээлд худалдаалж эхэллээ.‬‬‬
Жимс тариалалтын гол бүс болох ‪Латин Америк‬,‪ Бразил‬,‪ ‎Аргентин‬, ‪Төв Америкийн орнуудаас хамгийн шилмэл сортын жимсийг шилэн үйлдвэрлэлд ашигладаг нь тус бүтээгдэхүүний амт чанарыг бусад жүүснээс ялгах гол давуу тал болдог. Та бүхэн WeserGold брэндийн бүх төрлийн амин дэмээр баялаг жүүснээс сонголтоо хийн хэрэглэснээр жимс, жимсгэнээс авч болох бүхий л амин дэмийг авч болох юм.
Wesergold 100% жүүснийхээ найрлаганд ямар нэгэн хадгалалтыг уртасгах болон өнгө оруулагч нэмэлт хүнсний будаг агуулагдаагүй ба сахар, ус ороогүй цэвэр жимсний жүүс юм.
 
Жүржийн /апельсин/  жүүс:‬‬‬‬‬‬‬‬
Жүржийн жүүс нь С витамин болон эрдэс бодисоор маш баялаг учир судасны ханыг хэвийн хэмжээнд байлгах, артерийн даралтыг ихсэхээс болон артерийн судасны гэнэтийн агшилтаас урьдчилан сэргийлэх, зүрхний шигдээс өвчний тохиолдлыг багасгах  зэрэг давуу тал ихтэй жүүс юм. Мөн нүдний болор цайрахаас сэргийлдэг. Биеийн эсэргүүцлийг сайжруулж, аливаа шархны эдгэрэлтийг түргэсгэдэг байна. Биед хуримтлагдах хортой бодисын үйлчилгээнээс давхар хамгаална. Жүржийн жүүсийг тогтмол хэрэглэснээр амны хөндийн болон ходоодны  хорт хавдар тусахаас 50% хамгаалдаг. Мөн наран шарлагын газар жүржийн жүүсийг биендээ түрхэвэл нарны хорт туяанаас хамгаалдаг гэж эмч нар үздэг байна.

Улаан лоолийн /томатный/ жүүс:
Улаан лоолийн жүүс нь А, С, В1,  В2 амин дэмүүд, уураг, кальци, фосфор, кали, магни, төмөр, цайр, зэс, бор, йод зэрэг олон төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулсан байдаг. Иймээс улаан лооль нь эрvvл мэндэд тустай чухал хvнсний бvтээгдэхvvнд тооцогддог юм. Цус бүлэгнэхийг эсэргүүцэх чадвартай учир зүрх, судасны өвчинөөс урьдчилан сэргийлж, саа дайрахаас сэргийлдэг байна. Мөн цусыг төлжүүлж, цус муудуулах өвчин, цусны даралт ихсэх, артерийн судасны хатуурал зэргээс урьдчилан сэргийлдэг. Улаан лооль нь бас өмөн vv болон өтөлж хөгширөхөөс сэргийлэх, хүний биед өөхийг үүсгэдэг бодисуудыг өөртөө шингээж авах, нvд аргаж vрэвсэхээс сэргийлэх, ходоод гэдэсний шингээлтийг сайжруулж, өтгөн хатахаас сэргийлэх гэх мэт маш олон хүний биед сайн нөлөө үзүүлэх үйлдэлтэй хүнсний ногоо юм.

Алимны /яблоко/ жүүс:
Алимны жүүс нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг түргэсгэсэнээр биед хорт бодис, холестрин хуримтлагдахаас сэргийлдэг байна. Мөн цөс болон давсагны үйл ажиллагааг сайжруулдаг. Америкийн Massachusetts Lowell их сургуулийн эрдэмтэдийн судалгаагаар алим болон алимны жүүс нь хөгширөхөд ой санамжийн чадварыг хадгалдаг гэж нотолсон байна. Учир нь алиманд тархины салстыг стрессэнд орохоос хамгаалдаг бодис агуулагдсан байдаг байна.
 
 

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC