17 10/2022

"Өнгөлөг аялъя-2" хөтөлбөрийн ялагчдаа Австрали улсаар аялууллаа.


"Макс Эксим" ХХК нь 2017 оноос Монгол улсын дарсны зах зээлд шинэлэг өнгө төрх, маркетинг брэндийн концепцоор хэдийнээ хэрэглэгчдэдээ танил болсон, шинэ дэлхийн дарс болох "yellow tail" брэндийн дарсыг импортлон амжилттай ажиллаж байна. 2022 оны 9- сард #Австрали улсын дарсны томоохон үйлдвэрлэгч “Casella Family” группийн үйлдвэрлэдэг "yellow tail" брэндийн дарсны усан үзмийн тариалан, ургацын талбай болон үйлдвэрлэлтэй танилцан багаараа аялаад ирлээ. Цар тахлын үе таарч улс орон бүр хил гаалийн хаалттай улмаас бидний Австрали улс руу аялах аялал хойшлоод байсан юм.

Тус аяллын бүрэлдэхүүнд 2021 оны зун зохион байгуулагдсан [Өнгөлөг Аялъя-2] уралдааны хос ялагч М.Адьяазул ээж Ю.Нарангэрэлийн хамт,  “Макс Эксим” ХХК-ийн 2021 оны шилдэг ажилтан Н.Бямбажав болон нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй 7 шөнө 8 өдрийн “Австрали” улсын Сидней хот, Грифит хотуудаар аяллаа. 
 
 

 
 

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC