МАКС ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЛОО
28 09/2020

МАКС ГРУППЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАР ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛЛОО

Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.

“…Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах болон эрүүл мэнд, барилга, дэд бүтэц, худалдаа, хүнс, аж үйлдвэрийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засгийн салбарт өндөр хувь нэмэр оруулж буй”

МАКС ГРУПП НЬ 2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР МОНГОЛЫН ТОМООХОН ГРУПП КОМПАНИЙН НЭГ. МАКС ГРУППЭЭС ОЙРЫН ГУРВАН ЖИЛД НЭМЖ 3000 АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОНО ГЭДГЭЭ ЭНЭХҮҮ ШАГНАЛЫН ХУРТАЙ ХАМТАТГАН МЭДЭЭЛЛЭЭ.





"МАКС ЭКСИМ" ХХК-ийн хамт олноос "МАКС ГРУПП"-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ГАНБААТАРТ халуун баяр хүргэж байна.

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC