Зочилсон тэмдэглэл
01 10/2019

Зочилсон тэмдэглэл

Амтлаг PARLE их дээд сургуулиудаар зочилсон тэмдэглэлээс.
СҮҮ ХК болон МАКС ЭКСИМ ХХК-иудын 2 бүтээгдэхүүний дээжийг амтлуулахаар томоохон их дээд сургуулийн оюутан, залуусдаа долоон хоногийн турш амжилттай зохион байгууллаа.
 
 
Сэтгэгдэл үлдээх л бидэнд чухал: 
 
Эхний өдөр ИЗОУИС болон СЭЗИС-аар Амтлаг Парле нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй зорьж ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм гэдэг шиг л амталгаанд ажиллаж байгаа эмэгтэйчүүд маань хүртэл грушик хийлээ.
Амталгааны бүтээгдэхүүн болон бусад хэрэгслүүдийг зөөхөд оюутанууд ачаа барааг маань хамтдаа зөөж их тус болсон. Ажил хийвэл ам тосодно гээд амтат #Parle жигнэмэг #Амтлаг тарагаа бид урамшуулж бэлэглэхэд тусархуу залуус маань "Өөөө яахсын бэ зүгээр ш дээ, Монгол хүмүүс чинь бие биедээ туслах хэрэгтэй биз дээ" гээд л их найрсагаар хандаж байлаа.
Ирээдүйн боловсон хүчин, ирээдүйн эзэд ийм сэтгэлтэй байгаад жолооч ах маань хүртэл шагшиж байсан юм.
 
 
Амталж үзсэн үү: 
 
Сургуулиудаар ажиллаж байхад залуусын хэлдэг зүйлс
- “Өөө энэ нөгөө рекламдаад байсан юм байна ш дээ. Амсчих уу?”
- “Бүгдэнгээс нь амсаж болохымуу ахаа”
- “Энэ манай урд дэлгүүр зардышдээ. Өө чи тэгвэл авчирч байлдаа”
- “Шоколадтай нь гоё юм байна. Яг ш дээ гүзээлзгэнэтэй нь”
- “Дэлгүүрт хэд гэдгийн болоо ................. өөө гайгүйм байна ш дээ. Дараа авнаа баярлалаа”
Хамгийн их хэлсэн зүйлс энэ тав байлаа
Харин та амталж үзсэн үү?
Хайгаад олохгүй байгаа юм уу? Бүх сүлжээ дэлгүүрүүдэд байгаа ш дээ
Хамгийн хайртай хүндээ PARLE-аас бэлэглээрэй.

Макс Эксим ХХК © 2016 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by DAZO LLC